Шууд Chart

Тэргүүний залуу багш нар тодорлоо

2017-12-26 10:48:37

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй оны шилдэг залуу багш шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн тэргүүний залуу багш тодруулах “Үндэсний Гэгээрлийг Түгээгч”, МСҮТ-ийн тэргүүний залуу багш тодруулах “Үндэсний “Үндэсний Чадварыг эзэмшүүлэгч”, Их Дээд сургуулийн тэргүүний залуу багш тодруулах “Үндэсний Сэхээтэн төрүүлэгч” ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулагдлаа.

Салбар тус бүрт ирсэн нийт 155 багш нараас Их дээд сургуулийс 9, Ерөнхий Боловсролын сургуулийн 9, МСҮТ-ийн 9 багш нарыг тодруулан “Тэргүүний залуу багш” цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

Тус ёслолын үйл ажиллагааны хүндэт зочдоор Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Монгол Улсын Ардын Уран зохиолч Т.Галсан, Монгол Улсын Гавъяат Тамирчин, Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар, Ардын багш академич, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдай, Монгол Улсын Гавъяат Хуульч, доктор, профессор С.Нарангэрэл, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Мөнхжаргал,  “INECS” ХХК-ны Ерөнхий захирал О.Энхжаргал, “Цамхаг Бүтээгчид” ХХК-ны захирал Д.Ганчимэг, МЗХ-ны Ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, “Буган Сүлд” ТББ-ын Ерөнхийлөгч Г.Энх-Амгалан, МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх н.Алтансүх, МЗХ-ны нийгмийн хөгжлийн байнгын хорооны дарга, “Соёмбо” академийн захирал доктор Санжмятав нар оролцон шилдэг 27 багш нарт шагналыг гардуулав.

“Үндэсний Гэгээрлийг Түгээгч шилдэг 9 багш

  • Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулийн Монгол Хэл-Уран зохиолын багш Н.Тамир
  • Баянзүрх дүүргийн 85 дугаар дунд сургуулийн Газарзүйн багш Д.Ариунзул
  • Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн биеийн тамирын багш Б.Чимэгсанаа
  • Чингэлтэй дүүргийн 61-р бүрэн дунд сургуулийн физикийн багш Б.Гантуяа
  • Чингэлтэй дүүргийн 5-р дунд сургуулийн орос хэлний багш Ц.Эрдэнэчимэг
  • Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш Х.Мягмарсүрэн
  • Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Б. Отгонням
  • Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн бага ангийн багш Д. Бямбасүрэн
  • Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн бага ангийн багш Ш.Одонтуяа

“Үндэсний Чадварыг эзэмшүүлэгч” шилдэг 9 багш

  • “Их Засаг” МСҮТ-ийн мэдээлэл зүйн багш Я.Даарийсүрэн
  • Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш Ө.Бархүү
  • Хүнс, технолохийн политехник коллежийн Хоол үйлдвэрлэлийн багш Т.Гэрэлмаа
  • Шинэ иргэншил МСҮТ-ийн Түүх-Нийгмийн ухааны багшБ. Сэрчин
  • Тосонцэнгэл МСҮТ-ийн Нарийн бичгийн дарга, "Албан хэргийн ажилтан" мэргэжлийн багш Б. Мөнхчимэг
  • Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн Биеийн тамирын багш В.Нэргүйбаатар
  • Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн хүнд машин механизмийн багш Д.Амаржаргал
  • Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн хөгжмийн онолын багш Б.Маралмаа
  • Герман-Монголын МСҮТ-ийн гагнуурын багш Б.Алдарцогт

“Үндэсний Сэхээтнийг төрүүлэгч” шилдэг 9 багш

  • Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Эдийн засаг, Менежментийн тэнхимийн багш Д.Оюунбилэг
  • Этүгэн Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Г.Шүрэнмягмар
  • ИЗОУИС-ийн Санхүү Эдийн Засгийн Сургуулийн хөтөлбөрийн багийн Багш Б.Өнөрцэцэг
  • Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны тэнхимийн багш Н.Сайнбуян
  • Улаанбаатар Төмөр Зам Тээврийн Дээд Сургуулийн Зүтгүүрийн инженер багш М.Жаргалсайхан
  • Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Баримал урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ганзул
  • Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш Э.Ганбат
  • ШУТИС-ийн  Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын багш П.Ууганбаяр
  • ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын багш Ц. Уранцэцэг

Тэргүүний залуу багш нар тодорлоо  
Үзсэн: 2678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй