
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Өлзий, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Мөнхзул, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, доктор А.Амаржаргал нар тус тус хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг эрдэм шинжилгээний салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа залуу судлаачдад олгож байна” хэмээгээд залуу эрдэмтдийн цаашдын судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт хүссэн юм.
Залуу эрдэмтэд ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардлаа | ||
Үзсэн: 1997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.