Шууд Chart

Дүрмийн бус жүдогийн хаан

2018-01-15 10:26:36

Акияама Ёшихиро (Yoshihiro Akiyama) буюу Солонгос нэр нь Чой сон хүнь (Choo Sung-hoon) бол дайны дараа Японд үлдсэн Солонгос гэр бүлийн нэг юм. Акияама 1975 оны долдугаар сарын 29-нд төрсөн бөгөөд багаасаа жүдо бөхөөр хичээллэн ирээдүйгээ жүдогоор төсөөлж байжээ. Багаасаа хүнд ялагдах хүсэлгүй, шазруун хүүхэд байсан нь нэг талаараа түүнийг амжилт гаргахад тусласан ч нөгөө талаар “Дүрмийн бус хаан болоход” нь нөлөөлжээ.
Акияама дээд сургуулиа төгсөөд Солонгосын нэрийн өмнөөс олимпод орох мөрөөдөл тээж очсон боловч Японы үр сад гэсэн ялгаварлан гадуурхалт түүнийг хүлээж байлаа. Гэвч шазруун Акияама бууж өгөхийг хүссэнгүй Солонгосын нэрийн өмнөөс Чой сон хүнь (Choo Sung-hoon) нэрээр 2001 онд Монголд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон -81кг-д Монголын цуут тамирчин Д.Нямхүүг ялан түрүүлжээ. Гэвч Солонгосчуудын хамгийн дургүй үндэстэн Япончуудтай нэр холбогдсон Чой сон хүвьд ард түмэн шигшээгийн тамирчид дургүйгээр тогтохгүй, түүний эсрэг өдөөн хатгалга хэрээс хэтэрч 2001 оны есдүгээр сард эргээд Японд очин Хэйсэй Канзай компанид ажилд орж -81кгд барилдаж эхэлжээ.

2002 онд Азийн наадам БНСУ-н Бусан хотод болж тэрбээр цус нэгтнүүддээ өөрийн авъяасыг үзүүлэхээр Солонгосыг зорьсон боловч алтан медалийн төлөө нутаг нэгт тамирчинг ялан Японы төрийн дууллыг эгшиглүүлж амандаа аялсан нь Солонгосын жүдо сонирхогчдыг бүр ч илүү бухимдууллаа. Тэмцээний дараах хэвлэлийн бага хуралд ”Миний хувьд жүдо бол амьдралын минь нэг хэсэг. Би жүдо барилдахын тулд Японы иргэншил авсан боловч мөнхөд үүрд Солонгос хүн. Намайг дэмжиж тусалдаг хүмүүст баярлалаа” гэсэн ч хэн ч түүнийг сонсохын хүссэнгүй.

Шазруун Акияама өөрийг нь хэн ч тоохгүй байгаад гутарсангүй харин ч Солонгосчууд намайг аваагүйдээ харамсах болно гэж өөртөө хэлэн 2003 онд төрсөн нутаг Осакад болох жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг хүлээж байлаа.

Осакад тэрбээр гялалзаж эхэллээ. Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо Францын Cédric Claverie үүрч, гуравдугаар тойрогтоо Монголын Дамдинсүрэнгийн Нямхүүг давхар ачиж, хэсгийн аваргын төлөө Туркын Илакүри Үзаназэг вазаригаар тус тус ялсан боловч барилдсан бүх тамирчдаас нь жүдоги нь хальтирч, гулгаж байна гэсэн гомдол (Барилдсан бүх тамирчдаас нь гомдол ирэх нь анх удаа) иржээ. Гомдолын дагуу олон улсын жүдо бөхийн холбооноос(IJF) шалган асуудалгүй гэхэд Ясүхиро Яамашита(Японы Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч) гомдол ирж байна гэдэг нь асуудалтай байна гэсэн үг гээд жүдогиг нь сольж барилдуул гэсэн (өөрөө угаагаад удаагүй байгаа болхоор угаалгын нунтаг, бодис үлдсэн байх гэж тайлбар хийсэн) тул зооны аваргын төлөөх барилдаанаас шинэ жүдогитой гарч барилджээ. Германы Florian Wanner тай зооны аваргын төлөөх барилдаанд шидогоор барилдааныг хошуучилж байсан боловч цаг дуусахаас 6секунтын өмнө ялагдаж, хүрэл медалын барилдаанд Полшын Robert Krawczyk кока үнэлгээгээр ялагдаж 5р байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэ нь түүний барилдааны анхны булхай биш ч мөн сүүлийн булхай ч байсангүй.

2004 оны дөрөвдүгээр сарын 4-нд болсон Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд зооны аваргын төлөөх барилдаанд Томоүчи Масахикод ялагдаж Афены олимпод оролцох боломжоо алдсан юм. Энэ үед жүдоги нь хальтарж гулгаж байсан нь баттай биш ч үүнээсээ болж компаниасаа халагдаж, долдугаар сард Бүх Японы шигшээ багын тамирчнаасаа өөрийн хүслээр гарчээ.
2003 оны хоёрдугаар сарын 4-нд "Фүжи" телевизийн "Sports jungle" нэвтрүүлгээр орохдоо жүдогигоо аль болох амархан халтирдаг, гулгамтгай болгохын тулд зөөлрүүлэгч бодис “Хамминг” ашиглаж ээж нь угааж өгдөг гэж үнэнээ хэлж байжээ.

Түүнийг Солонгосчууд шигшээ багтаа авахад дургүйцэх шалтгаан нь ганцхан Япон Улс байгаагүй байжээ. Шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалт, болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо хэд хэдэн удаа жүдочин хүнд байж боломгүй арга заль хэрэглэж тэмцээнээс хөөгдөж байсан байна. Акияамагийн хувьд зүүн өрж, зүүн талдаа давхар ачих, хөмрөх, хонгодох үүрэх дархан мэхтэй байжээ. Жүдочин хүний хувьд өөрийнхөө мэх хийдэг талын гараа өрсөлдөгчиддөө алдах нь өөрийг нь маш хүнд байдалд оруулж, улмаар хожигдох үндэс болдог билээ. Акияама харин үүнээс сэргийлж жүдогиныхоо зүүн ханцуйг богинохон оёюулж баруун талийнхаа ханцуйг урт хийлгэдэг байсан байна. Солонгос тамирчид Акияамагийн зүүн ханцуйнаас барих гэж оролдоход ханцуй нь баригдахгүй байсаар мэхээ хийж чадахгүй хожигдож, дараа нь шүүгчид гомдол ирсэнээр Акияамагийн жүдогиг шалгахад Акияама жүдогигоо шалгуулахдаа баруун талийнхаа урт ханцуйг зүүн тал руу гүйлгэж шалгуулдаг байжээ. Шүүгчид дүрмийн дагуу шалган зүгээр байна гэж гомдлыг хэрэгсэхгүй болгодог байжээ.

Олон хавар нэгэнтээ гэгчээр нэг өдөр баригдан Акияамад хатуу сануулга өгчээ. Харин Акияамагийн дараагийн заль бол жүдогиныхоо энгэрийг хими цэвэрлэгээний даралттай индүүгээр индүүдэх байлаа. Мэх болон барьц авах хурд нь сэкүнд долиор хэмжигддэг жүдогийн спортод энэ бол байж боломгүй булхай байсан юм. Өрсөлдөгчид нь удаа дараа Акияамагийн энгэрээс барьж атгаж болохгүй байна гэсэн шүүмжлэлийн дагуу тэрээр Солонгосын жүдогийн лигт дахиж барилдах эрхгүй болсон юм. 

Жүдогийн ертөнцөд хөл тавих зайгүй болсон Акияамагийн дараагийн зогсоол бол тухайн үед хүч түрж байсан К1 буюу холимог зодоон байсан юм. К1 бол жүдог бодвол илүү шоу, энтертаймантад тулгуурладаг тул түүний Япон Солонгосын иргэншилийн асуудал мөн жүдо дахь шүүмжлэл нь түүнийг хурдан нэрд гаргах сайн тал болж өгчээ. Тулааны дэвжээн дээр бүгд шорттой гардаг бол Акияама жүдоги өмсөж зүүн мөрөндөө Японы туг, баруун мөрөндөө Солонгосын тугыг нааж үзэгчдийг татдаг байлаа. Жүдо бөхийн хэвтээ барилдаан түүнийг холимог зодооноор тулалдахад их түшиг болон ихэнх өрсөлдөгчөө өчих боох мэхээр ялан үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Эхний тоглолтуудад дэвжээн дээр жүдогитой гарахыг зөвшөөрч байсан ч сүүлдээ бусдын адил шорттой тэмцээнд орохыг тулгажээ, ингээд алдарт дүрмийн бус хааны маань ээлжит булхай эхэлсэн юм.
K-1 Dynamite Казүши Сахураба vs Акияма Яошихиро: Энэ тулаанд Акияма Яошихиро нь ТКО оор ялав. Казүши Сахураба нь тулааны явцад нэ-вазад (хэвтээ барилдаан) шилжих гэсэн боловч Акиямагийн бие хальтарч байсан тул мэхээ хийж чадалгүй өрсөлдөгчдөө давуу байдалаа алдаж, шүүгчид хандан хальтарч байна завсарлага гэж хэлсэн боловч дэвжээний шүүгч хүлээж авалгүй тэмцээнийг өндөрлүүлэв. Дэвжээнээс буугаад сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй Казүши Сахураба нь “Ийм юм гэж юу байдаг юм хөлсний хальтарах, тос крэймний хальтарахыг ялгалгүй яадаг юм, харалдаа үзэгчид хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа биз дээ” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж байв. Маргааш нь уг тэмцээн хүчингүйд тооцогдсон бөгөөд хэвлэлийн хурал зарлаж Акияма бүх биендээ хөмсөг задралтаас хамгаалагч крэйм түрхсэн байснаа хүлээн зөвшөөрч дүрмийн бус гэдгийг мэдээгүй байсан хэмээн уучлалт гуйсан байдаг. Мөн шагналын бүх мөнгөө хураалгасан.

Шазруун хэнд ч ялагдах дүргүй хүсэлээ буруугаар ашигласан Акияма спортод нэр хүндээ алдсан ч холимог зодоонд ялсан ялалтууд нь түүнийг Солонгос улсад эргэн ирэхэд нь тус болж тэрбээр одоо ч Солонгосд амьдарч байгаа бөгөөд тулаантай кинонд дүрээ мөнхлөөд амжсан төдийгүй телвизийн шоунд амжилттай оролцсоор байгаа билээ. Саяхан болсон реалити шоуныхоо үеэр Монголд зураг авалт хийн Монголын үндэсний бөхчүүдтэй үндэсний бөхөөр барилдаад авсан билээ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дүрмийн бус жүдогийн хаан  
Үзсэн: 4613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [139.5.217.xxx] 2018-01-15 22:07
tamirchinaa ch hatdaa. bulhai luivar ihtei yostoi l eriin orontsog baina dag. hugiin zaluu baina.
Bold o [223.38.61.xxx] 2018-01-15 18:49
Yopon aabtai solongos eejtei erliiz zaluu.odoo yopon ehnertei ..
Зочин [119.40.98.xxx] 2018-01-15 17:37
Нямхүү цуут тамирчин мөн үү
Зочин [125.35.60.xxx] 2018-01-15 16:44
Ядаж зөв орчуулаад мэдээ оруулж байгаач у.баярсайхан . Жүдоги гэж юу байдаг юм бэ???? Кимоно гээч.
Зочин [202.70.34.xxx] 2018-01-17 09:01
өөрөө мэддэг болчихоод шүүмжил. угаасаа жүдоги гэдэг юм.
морь [202.70.34.xxx] 2018-01-17 09:01
өөрөө мэддэг болчихоод буруутга. угаасаа жүдоги гэдэг юм.
Зочин [66.181.178.xxx] 2018-01-15 19:52
Уг нь кимоно биш жудоги нь зөв шүү дээ
Зочин [202.70.34.xxx] 2018-01-15 14:36
Solongos ehneretei solongos hun, yopony irgen.
Зочин [202.9.40.xxx] 2018-01-15 13:38
Yapon ehnertei bizdee
Зочин [114.245.205.xxx] 2018-01-15 12:11
Bulhaitai hog baina. Bulhaitssaniih n' tuluu sportiin temtseen uraldaanaas uurd huuh yumsan.

Бидэнтэй нэгдээрэй