Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно

2018-01-24 15:24:24

Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье-Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй иргэдийн 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдана. Тухайлбал

  • Монгол гоёл, шанх, ээмэг, бүс, зүймэл хатгамал
  • Нэхмэл
  • Монгол цамц
  • Сувд, шүрэн урлал
  • Туузан урлал
  • Эсгий урлал
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Гоо сайхны бүтээгдэхүүн
  • Оёдол зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно  
Үзсэн: 3402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй