Шууд Chart

МЗЭ Чэжү хотын зохиолчидтой хамтран ажиллана

2018-02-06 17:24:28

МЗЭ шинэ оны эхэнд БНСУ-ын Чэжү хотын зохиолчидтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Он гарсаар олон шинэ ажлын эхлэлийг тавьж, гадаад дотоодын хувь хүн албан байгуллагтай хамтарч ажиллах хэд хэдэн уулзалт арга хэмжээг зохион байгуулж буй.

Түүний нэг нь Гуанжугийн Чоннам дүүргийн яруу найрагч зохиолчдын төлөөлөл болон МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай Чоннамын зохиолчдын эвлэлийн салбарын ерөнхийлөгч ноён Пак Куан Со нар хоёр орны утга зохиол соёлын хүрээнд хамтран ажиллах "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурцгаалаа.

Ийнхүү Монгол, БНСУ-ын уламжлалт уран зохиол соёлын харилцаа цаашид улам өргөжин хүрээгээ тэлсээр байгаа нь нэн сайшаалтай үйл явдал боллоо гэж хоёр орны зохиолчид цохон тэмдэглэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МЗЭ Чэжү хотын зохиолчидтой хамтран ажиллана  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй