Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-02-07 09:20:32

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 07-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Гранат дэлбэрч цэргүүд амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ”, “ОУВС эцсийн шийдвэр гаргах эрхгүй”, “Иргэд нь дүрвэж цагаачид нутагших Монгол” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ОУВС-тай хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн”, “Б.Галаарид: Хэвлэл мэдээллийн байгууллагын дансыг хаана гэдэг маш буруу. Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарч байна”, “Ч.Жачин: Язгууртан тайж, ангийн дайсан гэсэн байнгын дарамт шахалт дунд явснаа Д.Нацагдорж Э.Оюун гуайд хэлсэн байдаг” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монгол Улсын эдийн засагт гурван эерэг өөрчлөлт гарсныг ОУВС онцлов”, “Хятадуудын их нүүдэл эхэллээ”, “Р.Доржхорол: Трубадурын Азучена, Аида дуурийн Амнерисаа гадны тайзан дээр дуулахыг хүсч байна” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Жилд 100 иргэн цагаачаар авах квот тогтоов”, “М.Ахмет Язал: Монголчуудад 304 цэгт шууд нисэх боломж нээхийг хүсч байна”, “Судалгаа уншаад төрсөн бодол” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Голч дүнгээрээ гологдсоор байх уу”, “Дэлгэцэнд донтсон хүүхэд нэг удаа эмчлүүлээд бүрэн эдгэрэх боломжгүй”, “Пентагон 800 сая ам.доллараа юунд зарцуулснаа мэдэхгүй байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй