Шууд Chart

Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр 110 мянган ширхэг бэлгэвч тараана

2018-02-07 13:11:56

Пёнчаны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагчид 110 мянган ширхэг бэлгэвчийг тамирчдад тараах болсноо “CNN” агентлагаар дамжуулж мэдэгджээ.

Олимпийн надмын үеэр тамирчид голдуу фитнес төв, кафе, хэвлэл мэдээллийн төв болон сүсэг бишрэлийн газруудад хамтдаа цагийг өнгөрөөж хөгжилддөг. “Тамирчдын тосгон” буюу “Олимпийн тосгон” гэж нэрлэдэг олимпийн тамирчдын байрлах хотхонд Олон улсын шуудангийн үйлчилгээнээс эхлээд цэцгийн дэлгүүр хүртэл тэдний тав тух, эрэлт хэрэгцээнд нийцэх бүхий л зүйлийг хангаж өгдөг аж. 

Олимпийн наадамд 90 орны 2925 тамирчин оролцох бөгөөд нэг тамирчинд 37 бэлгэвч ногдож байна. Хоёрхон долоо хоногийн турш үргэлжлэх олимпийн турш нэг хүнд түгээх бэлгэвчний тоо хэтэрсэн эсэх талаар зарим эх сурвалж онцолжээ.

Тамирчдаас гадна хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд ч бэлгэвч үнэгүй тараах юм байна. Түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах бусад хэрэгслийг тараах аж. 

Өнгөрсөн жилийн өвлийн олимпийн наадмын үеэр тамирчдад 10 мянга гаруй бэлгэвч тарааж байжээ. Тухайн үед олимпод 2100 гаруй тамирчин оролцож байсан юм.

2016 оны зуны олимпийн үеэр Рио Дэ Жанейрод ирсэн тамирчдад 450 мянган ширхэг бэлгэвч тараасан нь нэг хүнд 42 ногдож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр 110 мянган ширхэг бэлгэвч тараана   
Үзсэн: 1913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй