Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-02-08 09:11:24

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 08-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Ерөнхийлөгчөөс эмээх шалтгаан”, “Хоосон амлалт, зоосонд шоглуулсан өмч”, “Татварыг нь тэглэсэн ч шатахууныхаа үнийг нэмлээ”, “Монгол, Япон даргын ялгаа”, “Л.Цэнд: Тэшүүрийн спорт амийг минь аварсан” зэрэг мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Ж.Гончигсүрэн: Эвтэй л байвал улс эх орон маань хөгжинө”, “Х.Нямбаатар: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр томоохон дүүргүүдээ хот болгох эрхтэй”, “Ч.Сосорбарам: Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга, хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан”, “Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг, авлигачдын нэг юм байна” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Нийлэг уутны аюул”, “Д.Батсайхан: Өвөлжилт хүндэрсэн сумдад хямралтай үнээр өвс, тэжээл хүргэсэн”, “Үхлийн тос”, “Байртай болох гарц хувь лизинг” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх нь тодорхой болов”, “Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг”, “Ард түмэн тоо мэднэ, бүү басамжил улстөрчид өө” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.

“Өглөөний сонин”-оос “АН-ынхан УИХ-ыг тараах хэмжээний сөрөг хүчин мөн үү?”, “Ц.Даваасүрэн: Засгийн газар өр төлөхгүй”, “Гадны дөрвөн улс Монгол судлалын төв нээх саналаа ирүүлжээ”, “Энэ онд 74600 ажлын байр бий болно” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй