Шууд Chart

Г.Мандахбаяр 87.87 хувийн саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2018-02-09 09:55:30

МСНЭ-ийн 17 дугаар их хурал өчигдөр боллоо. Уг хурлаар салбарынхаа дотоод асуудал болоод цаашид авч хэрэгжүүлэх, бодлого, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байсан. Гэсэн ч өчигдөр 22:00 цаг хүртэл үргэлжилсэн их хурал халуун болж өндөрлөлөө.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч гурав нь хурлын явцын дунд "Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна" хэмээн эсэргүүцэж хурлыг орхин гарсан юм. Тухайлбал, МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, "Эрхэт Монгол" группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нар тус тус нэрээ дэвшүүлээд байсан ч М.Наранбаатар, Э.Долгион, Б.Түвшинтөгс нар тус хурлыг орхин гарснаар Х.Мандахбаяр өрсөлдөгчгүй үлдсэн гэхэд болно.

Гэхдээ заалнаас “ТВ-2” сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн юм. 

Хурлын үеэр анхаарал татсан нэг асуудал бол МСНЭ-ийн дүрмийн 1.6-д байсан " МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна" гэсэн заалтыг хассан нь маш их шүүмжлэл дагуулав.

Ингээд сэтгүүлчдийн тал нь хурлыг орхин гарсны дараа "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар сонгогдсон юм. Тэрбээр, мөрийн хөтөлбөртөө

Мэргэжлийн хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх,

Cэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх,

Сэтгүүлчийн ёсзүй хариуцлагыг дээшлүүлэх,

Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч 1000 сэтгүүлчийн орон сууцны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулах

Cэтгүүлзүйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах

МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах

МСНЭ-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн зорилтуудыг амлалт болгон тусгажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Мандахбаяр 87.87 хувийн саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй