Шууд Chart

Э.Бэхбаяр, Т.Тулга нар алт, Ө.Батзул хүрлийн төлөө, М.Лхагвагэрэл дагаж барилдана

2018-02-09 10:42:59

Ираны Табриз хотноо болж буй 29 дэх удаагийн “Тахтийн цом” ОУТ-ий эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө.

Ираны дэвжээнд зодоглож буй манай дөрвөн бөх тун амжилттай барилдаж байна. 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Бэхээ гавьяат Армений Михран Жабурян, Ираны Хамид Халилиг, Т.Тулга Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус ялснаар маргааш эзэн орны бөхчүүдтэй аваргын төлөө хүч үзнэ.

Түүнчлэн 92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болжээ. 

125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд эзэн орны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болов. Дагах болон медалийн төлөөх барилдаан маргааш монголын цагаар 16:00 цагт эхлэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Бэхбаяр, Т.Тулга нар алт, Ө.Батзул хүрлийн төлөө, М.Лхагвагэрэл дагаж барилдана  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй