Шууд Chart

“Пёнчан-2018”-ийн алтан медальд 72 905 ам.доллартай тэнцэхүйд алтны орц зарцуулжээ

2018-02-09 11:59:08

Олимпийн наадмын медаль өөрийн гэсэн давтагдашгүй хэв маяг, загвар дизайнтай. Тэр хэрээр медаль бүхний орц найрлага дахь үнэт металийн хэмжээ дамжаа, үнэ өртөг өөр өөр тул энэ удаа “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын медалийн талаар товчхон танилцуулья.

Энэ удаагийн олимпийн наадмын медалийг БНСУ-ын гар урлаач, дизайнер Ли Сүк Ву урласан гэнэ. Нүүрэн талдаа олимпийн бэлгэдэл бүхий таван цагариг, ардаа тухайн спортын төрлийг илтгэх дүрслэл болон “Пёнчан-2018”-ийг дүрсэлжээ. Мөн ирмэг хүрээгээр нь “Пёнчан-2018” өвлийн олимп гэдгийг Хангыл үсгээр бичсэн байна.

1912 оны Стокольм хотод болсон өвлийн олимпоос хойш алтан медалийг мөнгө болон бусад металтай хольдог болсон. Энэ удаа ч ихэнхи орцонд мөнгө ашигласан байна. Тухайлбал 580 грамм мөнгийг гургаан грамм алттай хольж, нийт 259 медаль бүтээжээ. Өөрөөр хэлбэл 1554 грамм алт ашиглаж энэ жилийн алтан медалийг бүтээсэн гэсэн үг юм.

Олимпийн алтан медалиас цэвэр алтыг нь ялган гаргаад, зарвал нэг медаль 281 ам.доллар хүрэх бөгөөд нийтдээ 72 905 ам.долларын ханш бүхий алтны орц зарцуулагдсан байна. 

Харин мөнгөн медалийг 580 грамм цэвэр мөнгөөр хийжээ. Ингээд дүгнээд үзвэл 300440 грамм мөнгийг алт, мөнгөн медальд ашиглажээ. Нэг унц мөнгө 17 доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ ханшаар нийт медалийн өртгийг гаргавал 180 000 ам.доллартай тэнцэж байна.

Харин хүрэл медалийг хийхэд 493 грамм зэс ашигласан гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Пёнчан-2018”-ийн алтан медальд 72 905 ам.доллартай тэнцэхүйд алтны орц зарцуулжээ   
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.36.xxx] 2018-02-09 14:39
Өө хөөрхий, хөгширч байгаан байна, юу ч ойлгосонгүй.

Бидэнтэй нэгдээрэй