
Төв аймагчууд “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд мөнгөний гадагш урсгалыг зогсоож, өөрсдийн хэрэглээг аймгийн үйлдвэрлэгчдээсээ хангах бодлого барьж ажилласан.
Тус бодлогын хүрээнд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдээ дэмжих үүднээс үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлэн жилд таван удаа зохион байгуулахаар шийдвэрлэж, 2017 онд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт-2017”, “Алтан намар-2017”, “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд. Мөн “УБ-Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, нийт 670,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ нь 2016 оноос зохион байгуулсан үзэсгэлэнгийн тоо гурав дахин, борлуулалт 3,6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2018 онд аймагтаа таван удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна Улаанбаатар хотод мөн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Тус зорилтын хүрээнд сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг энэ сарын 8,9-нд Зуунмод хотноо Хүүхэд залуучуудын ордонд зохион байгуулж байна. Ийм иргэд хөдөлмөрчид та бүхнийг аймгийнхаа аж ахуй нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин өргөнөөр оролцохыг уриалж буй.
Зуунмодод “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.