Шууд Chart

Олимпийн бамбар 101 хоног, 7500 хүнд дамжигдаж, 2018 км замыг туулжээ

2018-02-10 09:39:33

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын нээлт өчигдөр олимпийн цэнгэлдэхэд боллоо.

Ийнхүү 17 хоногийн турш 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөхөөр нэг “зурхайгаас” хөдлөв.

Тэртээ 1988 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан БНСУ-ын ард түмэн 30 жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж буй.

Улаанбааатарын цагаар 19.00 цагт эхэлсэн тус олимпийн наадмын нээлт хоёр цаг орчим үргэлжилсэн юм.

Мөн энэ удаагийн наадмын нээлтэнд дэлхийн олон орны төрийн өндөр албан тушаалтхн уригдан оролцлоо.

Пёнчан хот өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан Азийн гурав дахь хот болж байна. Өмнө нь 1972 онд Японы Саппоро, 1998 онд Нагано хотод “цагаан” олимп болсон түүхтэй.

БНСУ-ын томоохон хотын нэг болох Пёнчанд 43 мянган иргэн амьдардаг бөгөөд нийслэл Сөүл хотоос 180 км-т оршдог аж.

Олимпийн нээлт, хаалтын ёслол болох цэнгэлдэх хүрээлэн 35 мянган хүний суудалтай бөгөөд олимпийн наадмын дараа музейн зориулалттай ашиглахаар зохион бүтээжээ.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Грекээс гарсан бөгөөд Инчоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялал эхэлсэн.

Олимпийн бамбар БНСУ-ын хотуудаар 101 хоногийн турш аялахдаа 7500 хүн бамбарыг буухиалж, 2018 км замыг туулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн бамбар 101 хоног, 7500 хүнд дамжигдаж, 2018 км замыг туулжээ  
Үзсэн: 1901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2018-02-10 21:04
Дамжигдаж гэж юугаа дэмийрээд байгаа юм бэ. Монгол хэлээрээ ч аятайхан бичиж чадахгүй. Арай ч дээ. 101 хоногийн турш 7500 хүнээр дамжиж гээд бичиж, сэтгэж чадахгүй л байгаа юм байх даа.

Бидэнтэй нэгдээрэй