Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-02-12 09:02:04

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Х.Баттулга: Ард олноо бухимдуулаад, ажлаа хийхгүй суух нь үндэсний эв нэгдлийг хэврэгшүүлж байна”, “Энх тайван, эв нэгдэлд уриалсан Пёнчан-2018 эхэллээ”, “10000 төгрөгөөр өвчин худалдаж авч байна” зэрэг мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Цагаан сарын барилдаанд магнайлж байсан хүчит гарьд Дамбийн Рагчаа”, “Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүд харицлагаа сайжруулах хүсэлтэй л бол миний өргөн барьсан хуулийн төслийг анхаарч үзэх ёстой”, “М.Хүрэлсүх: “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг “Аминаас үнэтэй Монгол”, “Хурмастын дууч шувуу” дуугаараа хоёр удаа авсан” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эзэндээ ээлтэй, урт настай бүтээл урлахыг хичээдэг”, “Ц.Шаравжамц: Спорт бол нийгмийн зүрх юм”, “Олимпийн нээлт ба хоёр Солонгосын эв нэгдэл” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Шатарчин охидоороо Монголоо дэлхийд гоёж буй Г.Даваахүүгийнх”, “Монгол зэс ХХК төрөөс санхүүжилт аваагүй болох нь шүүхийн шатанд нотлогдож эхэллээ”, “М.Энхболд: Намрын чуулганаар 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.

“Өглөөний сонин”-оос “Монголыэ тухай мэдээллийн Япон дахь гол сурвалж байх болно”, “Жүдочид “Их дуулга”-аас эхний өдөр хоёр медаль хүртэв”, “Н.Энхбаяр МАХН-ын даргаар улиран сонгогдлоо”, “Г.Шийлэгдамбын хорих ялыг 4.6 жил болгож багасгалаа” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй