Шууд Chart

18 настай Евгения Армановна Медведева дэлхийн дээд амжилт тогтоолоо

2018-02-12 10:09:03

Спортын хорхойтнуудын хамгийн их сонирхдог өвлийн спортын төрөл бол яахын аргагүй уран гулгалт.

Уг спортын төрлийн ганцаарчилсан ангилалд хэн “Пёнчан-2018” олимпын аварга болох нь хүмүүсийн анхаарлыг гойд татсаар.

Сүүлийн хоёр ч ДАШТ-д дараалан түрүүлж, шуугиулаад буй 18 настай, ОХУ-ын тамирчин Евгения Армановна Медведева багийн богино үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө 81.06 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчлэв.

Мэргэжилтнүүд түүний ур чадварыг аль хэдийнэ олимп, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэн, ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

18 настай Евгения Армановна Медведева дэлхийн дээд амжилт тогтоолоо  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй