Шууд Chart

Холланд хүүхнүүд хаан, хатан нарынхаа нүдэн дээр бахдам гавьяа байгууллаа

2018-02-12 13:07:06

“Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадмын 3000м-ийн тэшүүрийн уралдаанд Холланд хүүхнүүд хаан, хатан нарынхаа нүдэн дээр бахдам гавьяа байгууллаа.

Тэд бүх гурван медалийг хүртэв.

Тодруулбал алтан медалийг Карлайн Ахтэрэрээктэ авч сенсаац тарив. Гол фаворитаар нэрлэгдэж байсан Ирээн Вюст мөнгө дээр буусан юм.

Ингэснээр тэрбээр олимпоос есөн дэх медалаа авч Германы Клаудиа Пэхштайны рекордтой зэрэгцлээ. Антойнэттэ Дэ Ёнг хүрэл медал зүүлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холланд хүүхнүүд хаан, хатан нарынхаа нүдэн дээр бахдам гавьяа байгууллаа  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй