Шууд Chart

Стокхольм хотноо сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

2018-02-14 18:03:34

"Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулан Швед улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо.

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд уран мэх, бяр хүчээ сорин тойргийн журмаар барилдсан байна.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат аймгийн начин С.Оргилболд 12 давж дараалан хоёр дахь жилдээ түрүүлсэн бол залуу бөх Б.Батманлай 10 даваагаар үзүүрлэж, залуу бөх М.Мянганбаяр есөн даваатай гуравт орлоо.

Харин энэ жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн  баридааны “Уран барилдаан”-ы шагналыг залуу бөх Г.Мөнхболд хүртсэн бөгөөд тэрбээр үзэгч олныг шуугиулсан уран сайхан барилдаанаараа долоо давж шөвгийн дөрөвт орсон байна.



Бөхийн барилдаанд ирж барилдсан хүчит бөхчүүд болон хөгжөөн дэмжигчид, нутаг нэгтнүүддээ зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө гэж "Монголын мэдээ" телевизийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Алдар мэдээллээ. 


Стокхольм хотноо сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо   
Үзсэн: 2158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй