
Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү, “Сити” дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуяг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоо гардсан билээ.
Ерөнхийлөгч уг шагналыг олгохдоо “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” гэсэн юм.
Ц.Төмөрхуягийн хувьд урлагийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Монголын ард түмэнд төдийгүй олон улсад хүндлэгдсэн жүжигчдийн нэгэн билээ.
Цолоо гардсаныхаа дараа тэрбээр “Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавъяат жүжигчин болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл. Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинод оролцсон. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө захиа даалгавар, ард түмнийхээ итгэл сэтгэлийн хариуд хойшид улам сайн ажиллах эрч хүч урам зориг минь сэргэлээ” гэсэн юм.
Ийнхүү Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн Цагааны Цэгмидийн Төмөрбаатар, Төмөрхуяг хэмээх хоёр гавьяат Монголын урлагт дархлагдлаа.
Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал болов.
Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905-1963) нь Монгол Улсын ардын жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.
Түүний том хүү Төмөрбаатар Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин цолтой билээ.
Аав, хүү гурав төрийн дээд шагналын эзэн болсон анхны тохиолдол болов | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.