
Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиолоор бүтээсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг энэ сарын 27-нд тоглогдох гэж байна.
УДЭТ-ын тайзнаа болох уг жүжгийн зохиолыг тэрээр 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичжээ.
Дээрх жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураач УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан нар ажиллаж байна.
Дүрүүдэд:
Дорлиг О.Гэрэлсүх СТА, Т.Сэргэлэн
Дулмаа Н.Баярмаа СТА, Б.Одгэрэл
Сэржмаа Б.Одончимэг СТА, Ц.Аззаяа
Жамц Д.Баттөмөр СТА
Дэжид Ц.Баясгалан СТА
Цэвэг Г.Амгаланбаатар СТА
Должин Ж.Оюундарь МУГЖ
Лхамжав Ж.Пүрэвдорж СТА
Цэндмаа Г.Номуун
Батаа Ц.Жаргалсайхан
Осор Р.Адъяабаатар
Пүрэв Г.Алтангэрэл
Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.
“Би эндээс явахүй” жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ.
“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг энэ сарын 27-нд тоглогдоно | ||
Үзсэн: 2357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.