
“Пёнчан-2018” цагаан олимпийн наадмын уран гулгалтын бүжгийн төрөлд АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдөж буй ах дүү Маяа болон Алекс Шибүтани нар хүрэл медаль хүртлээ.
Уг төрөлд Канадын уран гулгалтын хос болох Тесса Виртү, Скотт Моиер нар алтан медаль хүртсэн юм. Канадын хосын хувьд 2010 онд мөн түрүүлж, 2014 онд Сочид мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Харин Францын хос болох Габриэлла Пападакис, Гуиллаумэ Цизерон нар мөнгөн медалийн болзол хангав. Алтан медаль хүртсэн Канадын хос 206.7 оноо авсан бол Францын хос 205.28 оноо авлаа. Харин АНУ-ын хос болох ах дүүс 192.59 оноо цуглуулсан юм.
АНУ-ын уг хосын хувьд өнгөрсөн долоо хоногт багийн тэшүүрийн төрөлд мөн хүрэл медаль хүртсэн билээ.
Гэхдээ тэднээс илүү медаль авах боломжтой гэгдэж байсан АНУ-ын хоёр дахь хос болох Мэдисон Чок, Эван Бэйтс нар үзүүлбэрийнхээ үеэр ноцтой алдаа гаргаснаар медалийн өрсөлдөөнөөс хасагдсан юм.
Төрсөн ах дүүс хүрэл медаль зүүв | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.