
"Ямархан хэцүү заяаг туулсаар Монгол минь бүтэн үлдээ бол,
Яруу алдраа сонсож амжаагүй хэчнээн баатар үрэгдээ бол" хэмээх сэтгэл шимшрүүлсэн үгстэй "Үеийн үед" дуу өчигдрөөс эхлэн олны хүртээл боллоо.
Эх орноо бүрэн бүтнээр нь авч үлдсэн зоригт баатруудынхаа гавьяат үйлсийг Монгол түмэн минь үеийн үед санаж явах учиртайг сануулж, ойлгуулсан энэхүү дууг "Маш нууц-2" буюу "Байтаг богд" уран сайхны кинонд зориулан бүтээж, дүрсжүүлсэн байна.
Энэхүү дууны шүлгийг, яруу найрагч Х.Соёмбо бичиж, аяыг О.Хүрэлбаатар бүтээж, Б.Энхсайхан дуулжээ.
Тэртээх 1948 оны долдугаар сарын 8-нд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-нд “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ.
"Байтаг богд" “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 3069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.