
Словенийн хоккейн шигшээ багийн тамирчин Жига Еглич Пёнчаны Олимпын сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Спортын Арбитрын шүүхийн мэдээлснээр, тэрбээр Олон Улсын Олимпийн Хорооны сэргээшийн эсрэг зохицуулалтыг хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Гэхдээ хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний хариуг Олимпийн наадам дууссаны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Жига Егличийн “B” сорьцын шинжилгээний хариуг эцэслэх хүртэл ямар ч тайлбар өгөхгүй" гэж олимпт оролцож байгаа Словенийн тамирчдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Энэ нь Пёнчаны олимпийн наадамд тамирчид сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн гурав дахь тохиолдол болж байна. Үүнээс өмнө Японы шорт-трекийн тамирчин Кэй Сайто болон кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Александр Крушельницкий нарын шинжилгээний хариу эерэг гарсан юм.
“Ийнхүү сэргээшийн асуудал дахин хөндөгдсөн нь энэ төрлийн зохицуулалт хэрэгжиж байгааг илтгэн харуулж байна" гэж ОУОХ мэдэгдэв.
Пёнчаны олимпийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн гурав дахь тохиолдол гарлаа | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.