Шууд Chart

Ч.Отгонбаатар тусгай шагнал хүртжээ

2018-02-22 08:55:55

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардууллаа.

Энэ жилийн хувьд Монгол Улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар энэхүү шагналыг хүртсэн юм.

Пёнчанд зургаа дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй.

Энэхүү арга хэмжээнд ''Пёнчан-2018'' наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Отгонбаатар тусгай шагнал хүртжээ  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй