Шууд Chart

Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Мөргөлийн эгшиг”-ийг маргааш түгээнэ

2018-02-22 09:04:42

Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглон, Манла бурханд дуун өргөл өргөдөг уламжлалтай.

Мөн Манба Дацан хийдийн лам, хуврагууд хурал ном уншиж, ард иргэдээ даатгадаг аж. Энэхүү хүндэтгэлийн ёслол маргааш болно. 

Манба Дацан хий­дийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацаг­дорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж, 18 жилийн өмнө “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийж, дуу төрсөн түүхтэй аж.

“Мөргөлийн эгшиг” дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд 'Морин хуу­рын чуулгын уран бүтээлчид эгшиглүүлж, Манла бур­ханд тахил хүндэтгэл үзүүлснээс хойш 18 жил өнгөрчээ. 

Дээрх чуулгын тоглолт үнэ төлбөргүй бөгөөд сүсэгтэн олон тоглолт үзэнгээ, хурал номд даган баясах боломжтой юм байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын чуулгын уран бүтээлчид “Мөргөлийн эгшиг”-ийг маргааш түгээнэ  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй