Шууд Chart

Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2018-02-22 11:50:02

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнд Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, Засаг Даргын орлогч Ж.Мөнхчулуун,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, Дундговь аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцсон байна.

Тэрбээр нээлтийн үеэр 21 аймагт гаргах “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр үүссэн. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан юм аа. “Миний эх орон” нь миний найм дахь бие даасан үзэсгэлэн болж, та бүхэнд хүргэж байгаад таатай байна” гэсэн юм.

Үзэсгэлэн 14 хоног гарч байгаа билээ.

Х.Сэргэлэнбат нь анхны үзэсгэлэнгээ 2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн одоогоор “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгал”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байгаа билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй