Шууд Chart

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос гурав дахь алтан медиалаа хүртлээ

2018-02-22 12:02:16

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Ес дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцсон юм.

Тус тэмцээний 97 кг-ын жинд өрсөлдсөн олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв. Тэрбээр 220 кг өргөснөөр, гурав дахь удаагаа  “Дэлхийн цом”-д түрүүлж байна.

Манай тамирчны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын Ээгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. 

Мөн оны тавдугаар сард Унгар Улсын Эгер хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, мөн алтан медалийн эзэн болсон юм.

Энэ жинд Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос гурав дахь алтан медиалаа хүртлээ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй