Шууд Chart

Германчууд хагас шигшээд шалгарлаа

2018-02-23 10:59:14

"Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр бүрэн тодорлоо.

Хагас шигшээд Чех, Канад болон Оросын олимпийн шигшээ багууд шалгарч үлдээд байсан бол сүүлийн эрхийг Германы шигшээ баг авсан билээ.

Германы шигшээ баг дунд шөвөгт олимпийн хошой аварга хүчирхэг Шведийн багийг нэмэлт цагт буулгаж авснаар түүхэндээ гурав дахь удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарав.

Германы шигшээ баг 1932, 1976 оны олимпийн наадамд хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртэж байсан. Шинэ мянганд анх удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байна.

Германы шигшээ олимпийн С хэсэгт Скандиновын хойгийн Швед, Финланд, Норвегийн шигшээ багуудтай багтаж гурваар гарч, плэй-оффын тоглолт хийсэн билээ.

Плэй-оффт Швейцарийг нэмэлт цагт буулгаж авсан бол дунд шөвөгт Шведийн хүчирхэг багийг мөн нэмэлт цагт буулгаж авав. Тэдний дараагийн өрсөлдөгчид нь олимпийн наадмын гол фаворитуудын нэг Канадын шигшээ баг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Германчууд хагас шигшээд шалгарлаа   
Үзсэн: 1909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [221.150.228.xxx] 2018-02-23 16:39
Good luck Russia
Зочин [202.179.31.xxx] 2018-02-23 14:15
Оросууд түрүүлэх цаг нь болсон

Бидэнтэй нэгдээрэй