Шууд Chart

"Brit Awards" залуу дуучдад ээлтэй байлаа

2018-02-23 12:41:15

"Brit Awards"шагнал гардуулах ёслол залуу дуучдын жил байсан гэж хэлж болно.

Юуны өмнө Косово-Албани гаралтай дуучин Дуо Лупа таван төрөлд нэр дэвшээд байсан бол Британий шилдэг уран бүтээлч, шилдэг шинэ уран бүтээлчийн шагналуудыг хүртсэн юм.

Лупа 16 настайдаа анх Лондон хотод загвар өмсөгч болохоор ирсэн боловч дуучин болжээ. Хамгийн сүүлд гаргасан "New Rules" хит дуу нь ютюбт тэрбум гаруй хүний хүртээл болоод байгаа юм.

Британий шилдгийн шилдэг уран бүтээлчээр Лондоны реппер Грим Реппер Стормзи шалгарсан байна. Тэрбээр дөрвөн төрөлд нэр дэвшсэн дуучин Эд Шийрэнийг ардаа орхижээ.

Стормзи мөн энэ үдэш Британий шилдэг цомог шагналыг "Gang Signs & Prayer" цомгоороо хүртлээ.

Олон улсын шилдэг уран бүтээлчийн шагналыг Шинэ Зеландын дуучин Лордэ, АНУ-ын реппер Кендрик Ламар нар авч энэ үдшийг гийгүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Brit Awards" залуу дуучдад ээлтэй байлаа   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй