Шууд Chart

Мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ыг зорилоо

2018-02-23 15:10:46

Монгол Улсын мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ын Киров хотод ирэх гуравдугаар сарын 2,4-нд болох Дэлхийн цомын тавдугаар цуврал тэмцээнд оролцохоор ОХУ-ын зүг хүлгийн жолоо заллаа.

Үүнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.

Дээрх тамирчдаас спортын мастер Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар нь цагаан сарын өмнөхөн болсон дэлхийн цом, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч ирж, 60 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

Сонирхуулахад спорт авиралтын төрлүүдээс мөсөнд авиралт нь Монголчууд амжилт гаргах хамгийн боломжтой төрөл аж.

Харин уг төрлийг одоо болж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд үзүүлэх төрлөөр толилуулж, 2022 оны Бээжингийн олимпид үндсэн төрөл болгохоор зорин ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мөсөнд авиралтын шигшээ баг ОХУ-ыг зорилоо  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй