Шууд Chart

"Эрцберг родео" уралдаанд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно

2018-02-26 09:33:20

Австри Улсад зохион байгуулдаг "Эрцберг родео" эндуро уралдаанд ирэх тавдугаар сарын 28-аас зургадугаар сарын 2-ны хооронд болно.

Үүнд Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Уг уралдаан нь дэлхийн бүх топ эндуро кросс мотоцикльчдын аваргууд буюу улс улсын шилдэг тамирчин оролцдог билээ.

1500-1800 гаруй тамирчин оролцож гараанаас гарсан 500 тамирчин тутамд дээд тал нь 30 тамирчин л бариандаа орж чаддаг кросс уралдааны хамгийн хүнд төрлүүдийн нэг юм.

Өдөрт дөрвөн цаг гаруй үргэлжилдэг бөгөөд элдэв төрлийн бартаа, шавар, дов толгод гээд маш хүнд байгалийн саадыг туулж барианд орохын тулд төөрч будилах, замаасаа гарах гэх мэт хүндрэл тулгардаг аж. Өөрөөр хэлбэл бартаат замын дакар гэж хэлж болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Эрцберг родео" уралдаанд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно  
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй