
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь л шудууран юм байна”, “Эрдэнэт үйлдвэрээ авч үлдэхийн тулд стандарт банкны төлбөрийг төлөхөөс өөр аргагүй гэж Засгийн газар үзжээ”, “Н.Лутбаяр: Үгийн нүдийг эрт олж харсандаа би өдий зэрэгтэй яваа” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд насаа зориулсан гавьяат багш П.Бямбадорж”, “Н:Жанцан: Б.Наранхүү бид хоёрын хооронд ямар нэгэн ашиг сонирхлын холбоо байхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Цэргийн сонсогчоос самбогийн гавьяат”, “Н.Цэрэнбат: Утааг бууруулах шат дараатай ажлыг эхлүүлсэн”, “Сонгодог урлагийн анхдагчид” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Жастын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг”, “Д.Нанжид: 15 настай охин танихгүй хүмүүсийг дагаад бүжигчин болохоор Улаанбаатар хотыг зорьж байлаа” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “Пёнчан домог болон үлдэж, бээжин мөрөөдөл болсон айсуй”, “Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ”, “Хятад улс авлигатай тэмцэх шинэ шалгалтаа эхлүүллээ”, “С.Зоригийн хэрэгтэй холбоотой баримтууд хоорондоо зөрж байна гэв” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.