
Ямайкийн тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт өнгөрөгч зун карьерээ өндөрлөсөн билээ.
Тэрбээр саяхан хөлбөмбөгийн нэгэн клүбтэй гэрээ байгуулсан бөгөөд чухам ямар клүбтэй гэдгээ алдарт тамирчин нэрийг нь одоогоор нууцлаад байгаа аж.
“Би хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байгуулсан. Харин ямар клүб болохыг нь та бүхэн маргааш мэдэх болно” хэмээн 31 настай Болт өөрийн твиттер хуудсанд мэдээлжээ.
Хөлбөмбөгийн карьер эхлүүлэх оролдлогоо орхиогүй байгаа тухай Усэйн Болт өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Тэрбээр Өмнөд Африкийн хөлбөмбөгийн клүбтэй эртнээс дасгал сургуулилт хамтран хийдэг байсан аж.
Усэйн Болт хөлбөмбөгийн клүбтэй гэрээ байглуулжээ | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.