
“World Supermodel Pageant” буюу Дэлхийн супер модель шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн Өмнөд Африкийн Блумфонтейн хотноо болжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа оролцож, тэргүүн титмийг гардсан байна. Мөн өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчоос илт давуу байдлаар илүүрхжээ.
Тэрбээр энэ жил 17 настай бөгөөд “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж.
Дээрх баярт мөчөөс гадна Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн үүсгэн байгуулсан “Trump Models” агентлагтай гэрээ хийх онцгой эрх авчээ.
Т.Шинэтуяа Дональд Трампийн үүсгэн байгуулсан агентлагтай гэрээ хийнэ | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.