
Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцов.
Тэрбээр “АНУ-ыг төлөөлөн олимпийн хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх сайхан байлаа” гэжээ.
Иванка өнгөрсөн баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барьжээ. Түүнтэй Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс оролцсон байна.
Дональд Трампын охин Иванка олимпийн хаалтын ёслолд оролцлоо | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.