
Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын эхээр отрын нутагт ажиллаж, алдагдсан 10 гаруй мянган адууг малчдын хүчээр хумин эздэд нь олж өгчээ. Тэгвэл энэ ажлыг үргэлжлүүлэхээр өнөөдөр ажлын хэсэг Дундговь аймгийг зорив.
Адуугаа алдсан малчдын зүгээс адууны хамааг дахин зохион байгуулж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн тул Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Сант сумын удирдлага, ард иргэдтэй хамтран Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Номгоны овоо, Хонгилын зоо гэдэг хоёр газар адууны хамаа хийхээр төлөвлөөд байна.
Уг нутагт отрын адуу их хэмжээгээр байгаа гэх мэдээлэл ирсэн байна. Цаашид нутаг орны өвөлжилт, нөхцөл байдалтай танилцсаны үндсэнд өөр газарт ч адууны хамаа хийх гэнэ.
10 гаруй мянган адууг малчдын хүчээр хумин эздэд нь олж өгчээ | ||
Үзсэн: 1687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.