Шууд Chart

Киргизстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайх бүтэн багаараа оролцоно

2018-02-28 10:27:48

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо ирэх гуравдугаар сарын 1-4-ний хооронд болно.

Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид бүтэн багаараа оролцоно.

Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Н.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй шилдэг бөх тус тэмцээнийг өчигдөр зорив.

Гэхдээ эрэгтэй бөхчүүд маргааш хүлгийн жолоо зална.

Эрэгтэй:

57 кг: Ц.Цогбадрах

61 кг: Ц.Чинзориг

65 кг: Э.Ням-Очир

70 кг: Б.Бямбадорж

74 кг: Г.Мандахнаран

79 кг: Г.Төрболд

86 кг: О.Үйтүмэн

92 кг: Л.Төртогтох

97 кг: Б.Одсүрэн

125 кг: Н.Золбоо

Эмэгтэй:

48 кг: Э.Нарангэрэл

53 кг: Э.Сумъяа

55 кг: Э.Даваачимэг

57 кг: А.Батцэцэг

59 кг: Б.Шоовдор

62 кг: П.Орхон

65 кг: Э.Цэвэгмид

68 кг: Ш.Түмэнцэцэг

72 кг: О.Насанбурмаа

76 кг: А.Чанцалмаа

Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар томилогджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Киргизстанд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайх бүтэн багаараа оролцоно  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй