Шууд Chart

“Хөх сувд-2018” 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа

2018-03-06 11:20:17

“Хөх сувд-2018” мөсний баяр уламжлал ёсоор Хөвсгөл аймгийн Хатгал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

18 дахь жилдээ зохион байгуулагдсан уг баярыг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд үг хэлж нээснээр мөсний баярын сүлд дуу, бүжгийг тус аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид толилуулсан юм.

Мөн морин чарганы, цааны, мото спортын парадаар үргэлжлэв.

Үүний дараа үзэгчид Хөвсгөл аймгийн мөс урлалын залуучуудын бий болгосон мөсөн гэр, амьтаныг сонирхож, цаатан хотхоноор зочлон, тэдний аж амьдралтай танилцсан юм. Хөвсгөл аймаг гэхээр бараг хамгийн түрүүнд цаатангууд санаанд буудаг болохоор зочид үүнийг илүүд үзэж буй нь илт.

Дараа нь Хөвсгөл далайн сэдэвт дууг хэн сайн дуулах вэ уралдаан, мөсний шагайн тэмцээн, ОХУ-ын мото спортын тамирчдын үзүүлбэр үзэгчдийг уухай хадуулсан юм.

Ийнхүү тэшүүр, хоккей, мөсөн дээрх олс таталт, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, мөс мөргөлдүүлэх тэмцээн, тахтай морин чарганы уралдаан болж, шагнал гардуулах ёсололоор өндөрлөлөө.

Уншигч танаа фото сурвалжлагыг хүргэе.  





































































Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөх сувд-2018” 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа   
Үзсэн: 2996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ганаа [202.179.31.xxx] 2018-03-06 16:40
үнэхээр сайхан зохион байгуулалттай үзэх харах зүйл ихтэй гоё болдог юм билээ
Учралт [59.153.87.xxx] 2018-03-06 16:09
Өө заза манайхан чинь мөсөөр ёстой урладаг юм биш үү. Булганд өвчин гарсан болохгүй гээд байхаар нь яваагүй ш дээ. Тун харамсалтай. Дараа жил болвол очиж үзнээ.

Бидэнтэй нэгдээрэй