Шууд Chart

Яруу найрагч Л.Ганзул Япон Улсыг зорино

2018-03-07 16:16:53

Олон eлсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан, Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүшюзан Д.Батбаяр гэргийдээ зориулж зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардав.  

Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, шагнасан юм.

Тэмцээний тэргүүн байрт “Болор цом” наадмын тусгай байрын эзэн, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улсад зорчиж сүмо үзэх эрхээр шагнуулжээ.

Удаах байрт яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X”, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж “Samsung J7” утас гардав.

Мөн тусгай байрт орсон яруу найрагчид болох Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт телевизээр урамшуулжээ.

Мөн уг тэмцээнд ирүүлсэн нийт оролцогчдоос 400 шүлгийг шүүж “Ханьдаа” хэмээх номыг бүтээснээ арга хэмжээнд оролцсон зочдод бэлэглэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яруу найрагч Л.Ганзул Япон Улсыг зорино   
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй