
Эрчим хүчний зохицуулах хорооноос Орон нутгийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөнийг энэ сарын 23-ны өдөр Амгалан дулааны станцад зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогчид орон нутгийн дулаан хангамжийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд, техник, технологийн үйл ажиллагааг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх талаар ярилцаж, Амгалан дулааны станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэхүү зөвлөгөөнд Эрчим хүчний яам, ”УБДС” ТӨХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нар, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд оролцож, Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын зохицуулалт, үр ашгийг дээшлүүлэх, Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлийн зохицуулалт, хяналт шалгалт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр илтгэл тавьсан юм.
Өнөөдөр Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж иргэдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий 47 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл энэхүү уулзалт зөвлөгөөнд оролцож байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, шинээр бүтээн байгуулалтын ажлууд хийх, дулааны хангамжийг сайжруулах, олон жилийн насжилттай, хуучин тоног төхөөрөмжийг шинэчлэх гэх мэт олон тулгамдсан асуудал үүсээд байгааг тус зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.
Энэхүү зөвлөгөөнөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, арга замыг тодорхойлж, зөвлөмж гарган мөрдөж ажиллах юм байна.
Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 1566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.