
Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК-ий бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Энхтөгс сан, Алтай Констракшн, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал минералс ХХК-ий бөх, улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Серик, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх зургаан сая, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай гардсан юм.
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ | ||
Үзсэн: 178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.