Шууд Chart

Ж.Анударь Душанбе Их дуулгын аварга боллоо

2025-05-03 10:34:27

2025 оны 5 дахь "Их дуулга" тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод зохион байгуулагдаж байна. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д барилдсан 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Европын цувралын хошой аварга, үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Ж.Анударь алтан медаль хүртлээ. Ж.Анударь анх удаа "Их дуулга" ангилалд алтан медалийн төлөө өрсөлдөн аварга болсон ба "Их дуулга" ангилалаас хүртэж буй анхны медаль нь алтан медаль болж байна.

Мөн Э.Ариунболд Душанбе Их дуулгын хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг /жин/-д барилдсан 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2023 оны “world masters” тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ.


Ж.Анударь Душанбе Их дуулгын аварга боллоо  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй