Шууд Chart

“Ногоон тууз” аяны эко цом аялалдаа гарлаа

2018-03-25 13:12:27

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Туул голоо цэвэрлэх бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, албан байгууллагуудад эко цом аялуулах “Ногоон тууз” аянд Монголын Залуучуудын Холбоо, МҮОНР, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд тус аяны нээлтийг МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, Туул голын сав газрын захиргааны дарга н.Болдбаатар, МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Цэрэндолгор, “TRA Rigth Now” клубын тэргүүн Бямба-Очир, Нийгмийн хөтөч-Залуусын клубын тэргүүн Баасандорж, МУИС –ын Эко клубын тэргүүн Долгормаа нар хүрэлцэн ирснээс гадна тус аяныг дэмжин ажиллах залуучууд, идэвхитэн клубын гишүүд оролцлоо.

“Ногоон тууз” аянд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд болон ЕБС-ийн эко клубын сурагчид болон иргэд сайн дураараа нэгдэж байна. Үүнд: Өнөөдрийн байдлаар,

-          Монголын шувуу хамгаалах төв

-          TRA Rigth Now клуб

-          Нийгмийн хөтөч – залуусын клуб

-          Тэлмэн түүчээ клуб

-          МУИС –ийн эко клуб

-          Сорилын болон ерөнхий биологийн төвийн залуу биологичид

-          ЕБ-ын 117- р сургуулийн Цэнд –Аюуш багштай “Эко элч” клуб

-          ЕБ-ын 28- р сургуулийн “Ногоон дэлхий” клуб

-          Амгалан” цогцолбор сургуулийн “Амгалан эко клуб”-ын сурагчид тус тус нэгдэж “Ногоон тууз” эко цомоо гардан авлаа.

Энэхүү “Ногоон тууз” эко цомын гардан авснаар тус аяны үйл ажиллагаанд нэгдэж байгаа бөгөөд “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уг аяны гарааг Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхлэж Туул голын сав газрын орчим болох Зайсангийн гүүрээс Яармагийн гүүр хүртэлх талбайн бохирдолыг цэвэрлэж, цэвэр цэнгэг усны нөөцөө хамгаалахад залуучууд идэвхи санаачлага, оролцоогоо бүрдүүлж, гар бие оролцох юм.

Тус аянд нэгдсэн аж, ахуй нэгж байгууллагууд 1 сарын хугацаанд олон бодит санаачлагыг өртөөлөн олон нийтэд байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэн, эерэг хандлагыг бий болгох нөлөөллийн ажлуудыг давалгаалуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уг аянд нэгдэн дэмжин ажилласан аж ахуй нэгж байгууллага, клубуудээс шилдгүүдийг шалгаруулах юм.

Ногоон тууз аяны гараа 2018 оны 3-р сарын 24-ний бямба гарагийн 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхэлж байна.


“Ногоон тууз” аяны эко цом аялалдаа гарлаа  
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй