
Монгол Улсад аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний стандартыг олон улсад гаргах ISO стандартын баталгаажилтыг олгодог үндэсний “МонСертф” компани Говь-Алтай аймагт сургалт зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа нийт аж ахуй нэгж байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор, монсертф компаний зүгээс бараа бүтээгдэхүүний стандартад тавигдах шаардлага үйл ажиллагааг танилцуулах ажлыг Алтай хотноо зохион байгуулав.
Энэ үеэр чанарын менежментийн тогтолцоо шаардлага MNS ISO олон улсын стандарт руу шилжих, цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, харилцан туршлага солилцлоо.
“Монсертф” компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийд данстай “Анка Глобал”, “Афнор”, “UICC”, “GIC” зэрэг таван байгууллагыг Монголдоо төлөөлөх бүрэн эрхтэй болжээ.
Тус компани нь чанарын менежменттэй холбоотой баталгаажуулалт хийх, стандартын талаарх сургалт зохион байгуулах, байгууллагуудад олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, улмаар хэрхэн яаж тэрийгээ хэрэгжүүлэх зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
“МонСертф” компани чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зориолгоор сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.