Шууд Chart

“Атлетик-220” клуб футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо

2018-04-03 10:07:43

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт боллоо.
“Унаганууд”, “Атлетик 220”, “Хоромхон”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Арвис”, “Соёмбын барсууд”, “УБ-ын мазаалайнууд” гэсэн Монголын хөлбөмбөгийн шилдэг клубууд бүтэн дөрвөн сарын турш өрсөлдөж, “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодорсон бол мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” клуб, хүрэл медалийг “Хоромхон” клуб тус тус хүртлээ.
Капитрон банкны ивээн тэтгэдэг, лигийн шинэ цэрэг “Атлетик 220” клубын залуус Футзалын дээд лигээс анхныхаа медалийг зүүж, үнэнч хөгжөөн дэмжигч, фанатуудаа дахин баярлууллаа.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Капитрон банкны Бизнес хөгжлийн захирал М.Баттулга, “Атлетик 220” клубын удирдлагуудын хамтаар баг хамт олонд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүссэн юм. Мөн фанат клубыг төлөөлөн МУСТА, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар Капитрон банк болон “Атлетик 220” клубыг зүгээс нийт тэмцээнд оролцсон тамирчид, хөгжөөн дэмжигчдэд зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.
Капитрон банк нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэх, Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан “Атлетик-220” клубтэй хамтран ажилладаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Атлетик-220” клуб футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй