
“Хит”-ийн Д.Давааням агсны хүү Даваадорж Шанхайд суралцаж байгаа билээ. Тэрбээр сурахын зэрэгцээ сургуулийнхаа америк хөл бөмбөгийн багт тоглож байгаа гэнэ.
Д.Даваадорж “28-16-гаар ялалт байгуулж, оюутны лигтээ нэг ч ялагдалгүй дөрвөн ялалтаар тэргүүлж явна. Сужой их сургуулийн залуусыг буулгаж авлаа. Хамгаалалт/Довтолгоо хоёуланд нь тоглож, төвийн хэсэгт хуваарилагдаж, гурван удаа тако хийж багийнхандаа тоогдов. Спортын хамгийн сайхан нь эцэст гараа бариад нөхөд болдог нь гоё юм. Хүнд дуулгатай гурван цаг тоглох ч бас амаргүй даваа байсан ч амттай ялалт байлаа” хэмээжээ.
“Хит”-ийн Д.Давааням агсны хүү Шанхайд америк хөл бөмбөгөөр өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.