Шууд Chart

Биатлоны агуу тамирчин Норвегийн Оле Эйнар Бьорндален зодог тайллаа

2018-04-04 09:41:56

Биатлоны түүхэнд хамгийн агуу тамирчин Норвегийн Оле Эйнар Бьорндален зодог тайллаа.

XX зууны "Сүүлчийн могикан" тэтгэвэртээ гарч байгаа нь энэ.

44 настай Бьорндален олимпийн 13 (Үүнээс найм нь алт), ДАШТ-ий 45 (20 алт) медальтай. Дээрээс нь түүний медалийн цуглуулгад “Дэлхийн цом”-ын 133 алт, 74 мөнгө, 44 хүрэл медаль бий.

Өнөө цагийн шилдэг биатлонч Францын Мартин Фуркад дахиад 10 жил өндөр түвшинд байж гэмээ нь түүний давтахад бэрх амжилтыг эвдэх боломжтой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Биатлоны агуу тамирчин Норвегийн Оле Эйнар Бьорндален зодог тайллаа  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [90.180.37.xxx] 2018-04-04 15:23
haana ochih ve Belarust arai ugui bizdee

Бидэнтэй нэгдээрэй