
Өмнөговь аймагт тусгай боловсрол эзэмшүүлэх арга хэмжээг идэвхжүүлж байна. Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгийн багш нарыг Улаанбаатар хотын 10 дугаар цэцэрлэгт туршлага судлууллаа.
Өмнөговь аймаг хоёр дахь жилдээ тусгай боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулж байна.
2017 онд ерөнхий боловсролын тавдугаар сургуульд нэг анги, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх 23 дугаар цэцэрлэгт нэг ангийг гаргаж бүрэн тохижуулснаар тусгай хэрэгцээт боловсролыг хүүхдүүдэд эзэмшүүлж эхэлсэн.
Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэг дэх ангид одоогоор найман хүүхэд суралцаж байна. Хоёр багш ажиллаж байгаа бөгөөд тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, сувилах, сэргээн засах эмчилгээ үзүүлдэг нийслэлийн 10 дугаар цэцэрлэгт тав хоног туршлага судлууллаа.
Хүүхдээ зөв үнэлэх дараа нь хүүхэд бүрт тохирсон эерэг үр дүн өгөхүйц сувилал болон хичээлүүдийг зааж сургах зэрэг олон арга туршлагаас суралцсан байна.
Мэргэжлийн багш нараар мэргэжлийн түвшинд стандартын дагуу сургалтыг зохион байгуулснаар хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсролыг сайн олгох юм. 23 дугаар цэцэрлэгийн багш нарыг нийслэлийн 10 дугаар цэцэрлэгт тав хоног туршлага судлуулснаас гадна мэргэшсэн багш нарыг аймагтаа урьж 23 дугаар цэцэрлэгт гурван хоногийн ажлын байран дахь дадлагыг хийлгэж, сургуулийн өмнөх боловсролын багш нарыг мэргэжил арга зүйн сургалтад хамрууллаа.
Өмнөговьд тусгай боловсрол эзэмшүүлэх арга хэмжээг идэвхжүүлж байна | ||
Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.