Шууд Chart

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалтын нээлт боллоо

2018-04-04 13:23:22

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн хамгийн өндөр зэрэглэл "А", "В" ангиллын дасгалжуулагчийн сургалтууд нээлтээ хийлээ.

Онолын хичээл нь МХБХ-ны байранд, практик дасгалууд нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй АХБХ-ны "В" ангиллын дасгалжуулагчийн сургалтыг Иордан улсын иргэн АХБХ-ны сургагч багш Зиад Акоубе удирдан явуулж байна.

Чансаагаараа "А" зэрэглэлийн дараа орох "В" ангиллын дасгалжуулагчийн сургалтад 14 оролцогч оролцож байгаа юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг Ираны ХБХ-ны Техникийн захирал Мортеза Мохасес  удирдана. “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын хоёр дугаар шатны дараа АХБХ-ны хамгийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагч болох хүмүүсийн нэр тодорхой болох юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалтын нээлт боллоо   
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй