Шууд Chart

Ёочин болон ёочин төст хөгжимчдийн анхдугаар уралдаанд Т.Өлзийжаргал түрүүлжээ

2018-04-05 10:44:06

Ёочин болон ёочин төст хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны мэргэжлийн, насанд хүрэгчдийн ангилалд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Консерваторийн багш Т.Өлзийжаргал тэргүүлжээ.

Тэрбээр БНХАУ-ын Шанхайн Консерваторийг ёочин хөгжимчин мэргэжлээр гурван жилийн өмнө төгсөөд эдүгээ эх орондоо ажиллаж буй уран бүтээлч юм.

Сонирхуулахад түүний багш нь уг уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан, Шанхайн Консерваторийн профессор, Бүх Хятадын ёочинчдын зэрэглэл тогтоох байгууллагын гишүүн Чен Хай Хуа ажээ. Тэрбээр шавийнхаа тухай “Манай Өлзий сургууль төгссөнөөс хойш улам сайжирсан байна” гэсэн бол, СУИС, Консерваторийн үндэсний хөгжмийн багш нар түүний хөгжимдөх ур чадвар бусад багш, оюутнуудад сайнаар нөлөөлж байна хэмээж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёочин болон ёочин төст хөгжимчдийн анхдугаар уралдаанд Т.Өлзийжаргал түрүүлжээ  
Үзсэн: 2490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2018-04-06 12:00
баяр хүргэе.
zochin [202.9.40.xxx] 2018-04-05 18:43
bayar hurgie..saihan amjilt bn
Зочин [202.9.44.xxx] 2018-04-05 16:29
Мундаг шүү Монголчууд минь. Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй