Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар долоон улс хүсэлтээ ирүүлжээ

2018-04-05 11:54:40
Error loading player: No playable sources found

Олон улсын олимпийн хороонд 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан ёсны хүсэлтээ долоон улс ирүүлжээ.  

Тодруулбал:

Австри - Грац 
Канад - Калгари
Итали - Кортина д'Ампеццо, Милан, Турин хотууд
Япон - Саппоро
Швед - Стокхольм
Швейцар - Сион
Турк - Эрзурум гэсэн улс өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөхөөр болов. 

Иймд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "Олон үндэсний олимпийн хороодоос өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан хүсэлтээ ирүүлсэнд бид баяртай байна. Бидний зорилго бол дэлхийн хамгийн шилдэг тамирчдад зориулж хамгийн сайн зохион байгуулалттай өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох явдал юм. Бид нягт хамтран ажиллаж, техникийн зөвлөмж, заавруудыг хүргэж, харилцаа холбооны нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана" хэмээжээ.

2019 оны есдүгээр сард зохион байгуулагдах олон улсын олимпийн хорооны их хурлаар 2026 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулах хотыг шалгаруулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар долоон улс хүсэлтээ ирүүлжээ  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй